Магистр

Магистрын сургалтанд суралцах хүсэлтэй хүмүүс хичээлийн жилийн эхэнд 9-р сард, хагас жилээр 1-р сард бүртгүүлэх боломжтой.

 

 

                     Магистрын зэрэг хамгаалах зөвлөлийн ажиллах журам

нэг. Нийтлэг үндэслэл

1.1."Боловсролын тухай Монгол улсын багц хуулиуд болон "Магистрын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам"-ыг үндэслэн боловсруулсан. Энэ журмын зорилго нь магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах, татан буулгах

2.1. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл /цаашид зөвлөл гэнэ/ -ийг 3 жилийн хугацаагаар тус сургуулийн дэргэд байгуулна.

2.2. Байнгын зөвлөлийг 7-оос цөөнгүй докторын зэрэг хамгаалсан хүн /цаашид "байнгын гишүүд" гэнэ/-ий бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд тухайн магистрантын хамгаалах сэдвийн онцлогоос хамааран докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн 3 хүртэл хүн /цаашид "түр гишүүн гэнэ"/-ийг тухайн хуралдаанд түр гишүүнээр томилон ажиллуулж болно.

2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргатай байна.

2.4. Түр гишүүдийг зөвлөлийн дарга сонгоно.

2.5. Хэрэв зөвлөл нь үүргээ биелүүлж чадаагүй, энэ журмын нийтлэг шаарлагыг зөрчсөн буюу шинжлэх ухааны зохих түвшинд хүрээгүй магистрын ажил /цаашид "ажил" гэнэ/ хэлэлцэж хамгаалуулсан бол тус зөвлөлийг захирлын тушаалаар татан буулгана.

гурав. Зөвлөлийн эрх үүрэг

3.1. Зөвлөл нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.

а. Хамгаалалт хийх хуралдааныг тэнхим /сургалтын албанаас/-ээс холбогдох материал ирүүлснээс хойш 21 хоногийн дотор зохион байгуулна.

б. Ажлын албан ёсны шүүмжлэгч болон шүүмжлэгч байгууллага /цаашид "шүүмжлэгч" гэнэ/-ыг томилж, хамгаалалт болох товыг тогтооно.

в. Хамгаалалт болсноос хойш 14 хоногийн дотор хамгаалалтын тухай тайлан, санал, хамгаалах материалыг тэнхим сургалтын албанд ирүүлнэ.

3.2. Зөвлөл дор дурьдсан эрх эдэлнэ.

а. Тухайн ажил нь магистрын суралцсан мэргэжлийн чиглэлд тохироогүй, зохих шаардлага хангаагүй бөгөөд магистрант нь зохих кредит цагаа цуглуулаагүй, зохих тооны нийтлэл хэвлүүлээгүй байвал материалыг буцаана.

в. Энэ журмын 4-д заасан шаардлагуудыг биелүүлээгүй бөгөөд бусдын бүтээлд дэвшүүлсэн санал, хүснэгт, тоон үзүүлэлт, томъёо, хэлсэн үг гэх мэтийг ишлэлгүйгээр шууд авч ашигласан, бодит нь тогтоогдоогүй тоон үзүүлэлт зэргийг хуулсан бол уг ажлыг тэнхимд буцаана.

3.3. Зөвлөл нь өөрийн албан бичгийн хуудастай байх бөгөөд ИМДС-ийн тэмдгийг хэрэглэнэ.

дөрөв. Ажил болон магистрантад тавигдах шаардлага

4.1. Магистрант нь албан ёсоор батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу  магистрын түвшний зохих кредит цагийн агуулга бүхий хичээлүүдийг судалж шалгалтуудаа амжилттай өгсөн байна.

4.2. Ажил нь дор дурьдсан үндсэн шаардлагыг хангасан байна.

   а. Ажлын сэдэв нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх,

   б. Ажил нь ш/у, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол практикийн асуудлыг шийдвэрлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн, сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байх,

   в. Дэвшүүлсэн шинэ санал, урьд өмнө нэмэгдэж байсан шийдлүүдтэй бүх талаараа харьцуулж шинэлэг болон давуу талыг нь нээн харуулсан байх,

   г. Ажлын агуулга, гол үр дүн, дүгнэлт, санаа нь судалгааны ном, хэвлэл, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний бусад бүтээлд бүрэн нийтлэгдсэн байна.

4.3. Ажил 48-аас доошгүй мөртэй 60-80, түүний хураангуй /цаашид "хураангуй" гэнэ/ 12-20 хуудастай байна. Ажлыг "microsoft word" программын "courier n-w mon"-ы 12-ын хэмжээтэй үсгийн шрифтээр хэвлэмэл хуудас /А-4/-ийн хэмжээний цаасан дээр зүүн талаасаа 3.5 см, баруун талаас 1.5 см, дээрээс 2.5 см, доороос 3 см-ийн зай авч бичнэ.

4.4. Ажлыг монгол хэлээр, хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичиж болно.

4.5. Хураангуйд уг ажлын үндэс агуулга, нээсэн, тогтоосон, үр дүн, дэвшүүлсэн санаа, дүгнэлтээ товч дурдаж зохиогчоос онол, практикт оруулсан хувь нэмэр, судалгааны шинэлэг тал, зохиогчийн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг тусгасан байвал зохино.

4.6. Амжилттай хамгаалсан ажил, хураангуйн хувийн улсын төв номын сан, ш/у, технологийн мэдээллийн сан болон сургуулийн номын санд албан ёсоор өгч, олны хүртээл болгоно.

тав. Ажилд шүүмж өгөх

5.1. Урьдчилсан хамгаалалтаа амжилттай хийсэн нөхцөлд албан ёсны хоёр шүүмжлэгч томилон ажиллуулна. Шүүмжлэгчийн нэг нь байгууллага байна.

5.2. Ажлын шүүмжлэгчээр тухайн чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байгууллага буюу тухайн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн ажиллана.

5.3. Хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь магистрын шүүмжлэгчээр томилогдвол зөвлөлийн хуралдаанд зөвхөн гишүүний эрхтэйгээр оролцоно. Магистрын эрдэм шинжилгээний удирдагч, бүтээлийн хамтран зохиогч, сургуулийн багш, ажилтан нарыг шүүмлэгчээр томилохгүй.

5.4. Шүүмжлэгч нь дүгнэлтээ жинхэнэ хамгаалалтаас 10-аас доошгүй хоногийн өмнө хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэж өгнө.

зургаа. Ажлыг хэлэлцэх

6.1. Хамгаалалтыг урьдчилсан ба жинхэнэ гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.

6.2. Бүх болзол шаардлагыг хангасан бөгөөд ажлын эхний хувилбараас бэлэн болгосон магистрантын холбогдох бичиг баримт нь бүрдсэн нөхцөлд урьдчилсан хамгаалалтанд оруулна.

6.3. Магистрант нь урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлийг ажилдаа бүрэн тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа жинхэнэ хамгаалалтанд орно.

6.4. Урьдчилсан хамгаалалтыг амжилттай гүйцэтгэсний дараа зөвлөл нь шүүмжлэгчийг томилж магистрантад ажлынхаа хураангуйг хэвлүүлэх зөвшөөрөл олгож жинхэнэ хамгаалалт хийх өдөр, цагийг тогтооно.

6.5. Жинхэнэ хамгаалалтыг урьдчилсан хамгаалалт хийснээс 15--аас доошгүй хоногийн дараа хийнэ.

6.6. Ажлын дараа гарсан санал, шүүмжлэл, дүгнэлт, хурлын дэлгэрэнгүйг протокол, санал хураалтын дүн, зөвлөлийн тогтоол зэрэг үндсэн материалыг тухайн хамгаалуулах зөвлөл 1 жил хадгалсны дараа сургуулийн архивт шилжүүлнэ.

6.7. Зөвлөлийн хуралдааны сөрөг шийдвэр гарсан нөхцөлд магистрант нь тухайн ажлыг зөвлөлийн гишүүдээс гаргасан санал шүүмлэлийн дагуу шаарлагын түвшинд хүртэл сайжруулж шийдвэр гарснаас хойш 1-2 жилийн дотор зөвлөлийн даргын зөвшөөрснөөр дахин хамгаалж болно.

долоо. Зөвлөлийн хуралдааны дэг

7.1. Зөвлөлийн хуралдааны гишүүдийн 75-аас доошгүй доошгүй хувийн ирцтэйгээр хийнэ.

7.2. Хуралдааны зөвлөлийн дарга түүнийг эзгүйд зөвлөлийн дэд дарга удирдана. Зөвлөлийн дарга, дэд дарга өөрийн удирдсан ажлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалахгүй. Дарга, дэд дарга хоёулаа хурал удирдах боломжгүй үед зөвлөлийн хуралдааныг даргалах аль нэг гишүүнийг зөвлөлөөс сонгоно.

7.3. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилж болно.

7.4. Зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарын хоёр нь эзгүйд зөвлөлийн хурал хийхгүй.

7.5. Шүүмжлэгчид зөвлөлийн хуралд биечлэн оролцоно.

7.6. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар хоёроос илүүгүй ажлыг хэлэлцэнэ.

7.7. Зөвлөлийн гишүүд магистрантын ажилд 100 хүртэл оноо өгнө. Үүнд магистрантын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрт 35 хүртэлх оноо, ажлын онол практикийн ач холбогдолд 30 хүртэл оноо, магистрантын судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн байдалд 15 оноо, ажлын бичлэг, магистрантын илтгэх чадвар асуултад хариулсан байдалд 20 оноо тус тус өгнө.

7.8. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн өгсөн дундаж оноо 75 ба түүнээс дээш байх тохиолдолд тухайн магистрантыг амжилттай хамгаалсанд тооцож магистрын зэрэг олгох тухай шийдвэр гаргана.

7.9. Саналыг нууц санал хураалтаар авах бөгөөд санал хураалтын дүнг тооллогын комисс гаргана. Тооллогын комиссыг зөвлөлийн хуралдаанаар сонгоно.

найм. Диплом олгох

8.1. Амжилттай хамгаалалтаас хойш 30-45 хохогийн дотор хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн салбарыг магистрын зэрэг олгох шийдвэр гарч диплом /цаашид "диплом" гэнэ/ олгоно.

8.2. Дипломын загварыг сургуулийн захирал батална. Диплом магистрантын овог, нэр, суралцсан сургууль, шинжлэх ухааны салбар, диплом олгосон хугацаа, газар зэргийг тодорхой зааж сургуулийн захирал хариуцсан, хариуцсан нэгжийн эрхлэгч, зөвлөлийн даргын гарын үсэг, сургууль, нэгжийн тэмдгээр баталгаажуулна.

8.3. Диплом хавсралттай байна. Хавсралт магистрантын овог, нэр, төрсөн он, суралцсан сургууль, мэргэжлийн чиглэл индекс, элссэн, төгссөн хугацаа, дипломын дугаар, хичээлүүдийн нэр, кредит цаг, үнэлгээ, цуглуулах ба цуглуулсан нийт кредит цаг, голч дүн, ажлын сэдэв, хамгаалуулсан зөвлөл, хамгаалсан хугацаа зэргийг тодорхой тусгаж сургуулийн захирал, нэгжийн эрхлэгчийн гарын үсэг, сургууль, нэгжийн тэмдгээр баталгаажуулна.

 

 

 

 

 

Онцлог давуу талууд

1. Олон жилийн судалгаанд суурилсан сургалтын шилдэг хөтөлбөр

2. Асуудлыг олон талаас нь харж, харьцуулж дүгнэх чадвар эзэмшүүлэх хөтөлбөр

3. Салбартаа тэргүүлсэн эрдэмтэн багш нар

4. Сонирхолтой, үр дүнтэй лекц хичээлүүд

5. Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр /Албан ёсны гэрээтэй гадаадын их дээд   сургуулиудад/

Дэлгэрэнгүй ...

elselt201415

 
tugsult201415

In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Элсэлтийн бүртгэл

Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ЭРХЭМ ЗОРИЛГО
ТАНИЛЦУУЛГА
ТҮҮХЭН ЗАМНАЛ
СҮЛД ДУУ

Холбоо барих

БГД, 17-р хороо, 4-р хороолол,

Амарсанаагийн гудамж, ИМДС-ийн байр
(Эрүүл мэндийн 7-р төвийн урд)

Утас: 976-70144431, 99113874, 99841691
Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэбсайт: www.greatmongol.edu.mn

Facebook