Суралцах орчин, оюутны сэтгэгдэл

 

Сургалтын зориулалттай радио телевизийн “Их Монгол” студи, сонины эх бэлтгэх болон хэвлэлийн дадлагын газар, гэрэл зургийн лаборатори, чийрэгжүүлэлтийн танхим болон бусад мэргэжлийн анги кабинетуудтай.

Компьютерийн анхан шатны болон интернэтийн сургалт явуулах хоёр лабораторитой бөгөөд оюутнууд компьютер болон интернэтэд дадлагажих бүрэн боломжтоор хангагдсан. Аялал жуулчлалын болон гадаад хэлний ангийн оюутнууд өөрийн дадлагын бааз болон гадаадад дадлага хийж байна.

 

Оюутан бидний сэтгэгдэл

Түүх аялал жуулчлалын тэнхим

Англи хэлний багш орчуулагчийн 4-ркурс Б.Амардөлгөөн

Би анх 2009 онд МСХ-ны шалгаруулалтад тэнцэж, 100% тэтгэлэгтэй суралцах эрхтэй ИМДС-д элсэн орж билээ. Суралцах хугацаандаа А үнэлгээтэй суралцахын зэрэгцээ э/ш-ний хурал бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцож, 4 дэх жилдээ 100% тэтгэлэгтэй суралцаж байна. Манай сургууль оюутнуудаа их дэмжиж ажилладаг учраас оюуднууд улсын болон олон улсын тэмцээн уралдаан тэмцээнүүдэд ямагт тэргүүн байрыг эзэлдэг. ИМДС-н оюутан болсноороо бахархаж явдаг.Та бүнийг ч онц суралцаж хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.

Сэтгүүл зүйн тэнхим

2-р ангийн оюутан Э.Ганхуяг

Би ЕБС-ийн 11-р ангид байхдаа ИМДС-с зохион байгуулсан “эссэ бичлэг”-ийн уралдаанд тэргүүн байр эзэлж, 70% тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнуулсан юм. Одоо 2 дахь жилдээ 70% тэтгэлэгтэй суралцаж байна. Манай сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн хичээл нь онол, практик хослож, практик давамгайлж ордогоороо давуу талтай. Мэргэжлийн студид камертай мэдээ уншиж, техниктэй харьцаж суралцдаг нь дадлага болж, ажил дээр хүндрэлтэй асуудал тулгарахгүйгээс гадна оюутнуудын хичээлд хандах хандлага идэвхи оролцоог нэмэгдүүлдэг онцлогтой.Өөрийн авъяасаа хөгжүүлж, ирээдүйн манлайлагч болохыг хүсвэл манай сургуулийг сонгоорой.

 

“Зөн билгийн тулаан 5” нэвтрүүлгийн ялагч

Түүх аялал жуулчлал гадаад хэлний тэнхим

3-р ангийн оюутан В.Мөнх-Эрдэнэ

Хүссэн мэргэжлээрээ сайн сургуульд суралцаж байгаадаа баяртай байдаг.11-р ангиа төгсөөд маш их судалж эцэст нь сургуулиа сонгосон.Би ИМДС-ийн оюутан болсноороо бахархаад зогсохгүй баярлаж явдаг.Учир нь манай сургууль оюутан залуусынхаа амжилтыг тал талаас нь дэмжиж байдаг. Хамгийн сүүлд миний гаргасан амжилт гэвэл “Зөн билгийн тулаан 5” нэвтрүүлгийн ялалгч болж, тэргүүн байр эзэлсэн явдал юм.Сайн багш нартай сайхан оюутан найзуудтай сургуульд суралцахыг хүсвэл манай сургуулийг сонгоорой.

Түүх аялал жуулчлал гадаад хэлний тэнхим

3-р ангийн оюутан Д.Даваасүрэн

Олон төрлийн тэтгэлэгт хамрагдаж, гадаадын гэрээт сургуулиудад суралцах эрх аль ч ангийн оюутнуудад нээлттэй байдаг учраас би ИМДС-ийг сонгон суралцаж байна. Миний хувьд өөрийн мэргэжлээс гадна япон хэлийг сонгон суралцдаг. Хичээлийг япон багш заадаг бөгөөд маш үр дүнтэй сонирхолтой байдаг. Саяхан сургуулиасаа шалгарч Япон орноор аялаад ирсэн. Түүнчлэн 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцаж, сургуулийн зохион байгуулдаг ажилд идэвхитэй оролцож 30% тэтгэлэгээр шагнуулсан. Гадаад хэлийг сайн сурч, тэтгэлэгээр гадаадад суралцахыг хүсвэл манай сургуулийг сонгоорой.

Түүх аялал жуулчлал гадаад хэлний тэнхим

Англи хэлний орчуулагчийн 1-р ангийн оюутан А.Станпул

Манай сургуульд Монгол орны өнцөг булан бүрээс оюутнууд суралцдаг. Би Баян-өлгий аймгийнх. Бидэнд сургууль маань олон төрлийн тэтгэлэг урамшууллыг олгодог.Би ЕШ-д амжилт гаргаж 10% тэтгэлэгтэй элсэн орсон. Цаашдаа ч хичээн суралцаж амжилт гаргах итгэл дүүрэн байна.Багш нар маань хичээлээ ойлгомжтой сонирхолтой заадаг нь урамтай байдаг.Та бүхнийг манай сургууль дэмжих болно.

Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Б.Ганчимэг

Их Монгол дээд сургууль бүхий л Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аугаа хүний үлдээсэн үнэт өв юм. Тийм ч учраас манай сургуульд эрдэмтэн зохиолч, сэтгүүлчид, элэгсэг дотно хамт олны хүчирхэг багийг бүрдүүлж чанартай мэдлэг боловсролыг оюутнууддаа хүргэхийг зорьдог нь суралцагчид бидний таашаалд нийцдэг. Сургуульдаа элсэн орсноосоо хойш 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцаж, дотоодын болон гадаадын э/ш-ний хуралд амжилттай оролцсон тул 20% тэтгэлэгээр шагнуулан суралцаж байна. Би эрдмийн өглөгч багш нар, сургуулиараа бахархахаас гадна бидэнд зааж эзэмшүүлсэн “оюуы их нөөц”-р жигүүр хийж яваадаа бахархдаг.

Сэтгүүл зүйн тэнхим

1-р ангийн оюутан А.Мөнхчимэг

Бусдыгаа манлайлан ЕБС-иа онц дүнтэй төгсөж, ИМДС-д 50% тэтэгэлэгтэй элсэн суралцах эрхтэй болсон. Сургуулиа сонгож элсэн орсон минь аз завшаантай хэрэг гэж боддог. Яагаад гэвэл чадварлаг, туршлагатай багш нарын сонирхолтой хичээлийг сонсож байна, шавийн эрдэм багшаас гэсэн үг байдаг даа. Түүнчлэн гадаадад тэтгэлэгээр суралцах боломжийг бүрдүүлсэн нь таалагдсан. Эрч хүчтэй чадварлаг хамт олны дунд суралцах сайхан байдаг.

Түүх аялал жуулчлал гадаад хэлний тэнхим

3-р ангийн оюутан Х.Балжинням

Сургууль минь миний 2 дахь гэр. ИМДС-ийг сонгон суралцаж байгаадаа бахархаж явдаг. Манай ТАЖГХ-ын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Миний мэдэх Монголын нууц товчоо” тэмцээнд дэд байр эзэлж, 10% тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнуулсан.Түүнчлэн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө тоглох гэж байна. Энэ бүхэнд оролцож амжилт гаргахад сургуулийн тусламж дэмжлэг их байдаг. Хэрвээ та хичээнгүй бол хэрвээ та амжилттай бол манай сургуулийг сонгож бидэнтэй нэгдээрэй.

Түүх аялал жуулчлал гадаад хэлний тэнхим

4-р ангийн оюутан, Оюутны зөвлөлийн дарга Ц.Амарзаяа:

ИМДС-ийг сонгож элссэн минь хамгийн зөв сонголт болсон гэж би боддог. Сургуулийнхаа 2012 оны тэргүүний оюутан болж 50% тэтгэлэгтэй суралцаж байна.11сард сургуулиасаа шалгарч 10 хоногийн хугацаатай “Анд нөхдийн барилдлагаа бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Арлын Япон улсыг зориод ирлээ. Шинээр элсэгчдэд хандаж хэлэхэд манай сургууль сурч чадвал танд ашигтай боломжийг нээж өгдөг давуу талтай.

Онцлог давуу талууд

1. Олон жилийн судалгаанд суурилсан сургалтын шилдэг хөтөлбөр

2. Асуудлыг олон талаас нь харж, харьцуулж дүгнэх чадвар эзэмшүүлэх хөтөлбөр

3. Салбартаа тэргүүлсэн эрдэмтэн багш нар

4. Сонирхолтой, үр дүнтэй лекц хичээлүүд

5. Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр /Албан ёсны гэрээтэй гадаадын их дээд   сургуулиудад/

Дэлгэрэнгүй ...

elselt201415

 
tugsult201415

In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Элсэлтийн бүртгэл

Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ЭРХЭМ ЗОРИЛГО
ТАНИЛЦУУЛГА
ТҮҮХЭН ЗАМНАЛ
СҮЛД ДУУ

Холбоо барих

БГД, 17-р хороо, 4-р хороолол,

Амарсанаагийн гудамж, ИМДС-ийн байр
(Эрүүл мэндийн 7-р төвийн урд)

Утас: 976-70144431, 99113874, 99841691
Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэбсайт: www.greatmongol.edu.mn

Facebook