Элсэлтийн журам 2015

“Их Монгол” дээд сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1.    “Их Монгол” дээд сургууль (цаашид ИМДС)нь 2015-2016 оны хичээлийн жилд нийслэл болон аймгуудаас оюутан элсүүлэхэд “Боловсролын тухай”, ”Дээд боловсролын тухай” хуулиуд, БШУ-ны сайдын 2013 оны А/79  дугаар тушаалаар батлагдсан  оюутан элсүүлэх үлгэрчилсэн журмыг удирдлага болгон боловсруулсан энэхүү журмыг  баримтална.
1.2         ИМДС-д оюутан элсүүлэх асуудлыг тус сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Тус   комисс нь өдөр, орой бакалавр болон магистрын сургалтанд хамрагдахыг хүссэн иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдэх, хариу өгөх зэрэг элсэлттэй холбоотой  бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллана.
1.2.    ИМДС-нь оюутан элсүүлэхдээ   БШУЯ-наас  тогтоосон хяналтын тоог баримтлана.
1.3.    Урьд нь дээд боловсрол эзэмшсэн иргэнийг өргөдлийн нь дагуу шалгалтгүй элсүүлнэ.
1.4.    Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ИМДС –ийн захирлын тушаалаар байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
1.5.    ИМДС-д элсэхийг хүссэн гадаадын харъяат  иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.
1.7 Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой нэмэлт мэдээллийг ИМДС-ийн вэб    хуудаснаас болон мөн This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. мэйл хаягаар харилцан авч болно

Хоёр. Элсэгчдэд тавих нийтлэг шаардлага

2.1    Тус сургуульд элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол  эзэмшсэн байна.
2.2    Элсэгч нь энэ журмын 7-р зүйлд заасан чиглэлээр ерөнхий шалгалт заавал өгнө.
2.3    Зарим мэргэжлийн онцлогоос хамаарч ур чадварын нэмэлт шалгалт өгнө.Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ.

Гурав. Элсэгчдийн өргөдлийг хүлээн авах

3.1    ИМДС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг Ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн хүлээн авна. Өргөдлийг өөрийн хичээлийн байранд буюу This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. мэйл хаягаар, “Улаанбаатар-15160,Төв шуудан ш/х-409, Их Монгол дээд сургууль” гэсэн шуудангийн хаягаар хүлээн авна.
3.2          Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Аймаг, орон нутгаас Монголын          
           Их Дээд   Сургуулиудын Консерциумын гишүүн их дээд сургууль, коллежид 2014 онд оюутан  
           элсүүлэх журмыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулах бөгөөд  
          зарим аймагт сургуулиас томилогдсон багш нар элсэлт авна.
           
3.3      Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:
1.   Тус сургуульд элсэхийг хүссэн өргөдөл
2.   Ерөнхий шалгалтын дүнгийн батламж
3.   Боловсролынүнэмлэх
4.   Сурагчийн хувийн хэрэг
5.   Иргэний үнэмлэх
6.   Цээж зураг


Дөрөв .Оюутан элсүүлэх шалгаруулалт

4.1    Ерөнхий шалгалт өгч энэхүү журамд холбогдох болзлыг хангасан элсэхийг хүсэгчийн  өргөдлийг ИМДС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, тогтоосон хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

4.2    Элсэгчдийг хүснэгтэд заагдсан мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон Ерөнхий шалгалтын оноо,боловсролын гэрчилгээ, дипломын дундаж оноог харгалзан байр эзлүүлэн шалгаруулна.  


 
4.3    Элсэгчдийн онооны жагсаалт, мэргэжил сонголт болон шалгаруулалттай холбогдсон маргаантай асуудлыг элсэлтийн комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ.
4.4    Шалгаруулалтанд тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг ИМДС-ийн вэб сайтаар болон элсэлтийн комиссын байранд ил тод мэдээлнэ.

 

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх

5.1    2014, 2015 оны аймаг, хот, улсын олимпиадад тэргүүн болон шагналт байранд орсон сурагчид, мөн хэвлүүлсэн ном, зохиол, сэтгүүлзүйн бүтээлийн эмхтгэл, түүнтэй дүйцэх гар бичмэл болон аймаг хотын урлаг, утга зохиолын уралдаан тэмцээнд оролцож байсан бол амжилтыг нотлох  баримт бичиг, өргөмжлөл зэргийг үндэслэн ерөнхий шалгалтын онооны дүнг  харгалзахгүйгээр шууд элсүүлнэ.


Зургаа. Элсэгчдийг бүртгэх

6.1  Ерөнхий шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтан орсон элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.
6.2  Элсэгчид 2015 оны 08-р сарын 20-30-нд сургууль дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1.    Суралцах эрхийн бичиг
2.    Сургалтын төлбөр төлсөн баримт
 
6.3       Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн элсэгчийг тус сургууль бүртгэж авахгүй.

 

 

 

Д.д

 

Сургалтын хөтөлбөрийн  нэр

 

 

Ерөнхий шалгалтын

чиглэл

1

Багш -Монгол хэл, уран зохиолын боловсрол

 

 

Монгол хэл

2

Багш-Нийгмийн ухааны боловсрол

3

Багш, гадаад хэлний боловсрол

4

Сэтгүүл зүй

 Нийгмийн тухай мэдлэг

5

Гадаад хэлний орчуулга

 Гадаад хэл

6

Аялал жуулчлалын менежмент

 

Нийгмийн тухай мэдлэг эсвэл газар зүй,

7

 Аялал уулчлал

8

Дуулах урлаг

Монгол хэл

9

Сэтгүүл зүй /магистр/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот
Баянгол дүүрэг 17-р хороо, Амарсанаагийн гудамж
ИМДС-ийн байр Улаанбаатар –15160, Төв шуудан, ш/х- 409
Утас: 70144431, 9911-3874, 9918-6741,99841691
Факс: 976-70287787
Вэб хаяг:    www.greatmongol.edu.mn
Мэйл хаяг:     This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Элсэлтийн комисс

 

 

 

 

 

 

Д.д

 

Сургалтын хөтөлбөрийн  нэр

 

 

Ерөнхий шалгалтын

чиглэл

1

Багш -Монгол хэл, уран зохиолын боловсрол

 

 

Монгол хэл эсвэл

гадаад хэл

2

Багш-Нийгмийн ухааны боловсрол

3

Багш, гадаад хэлний боловсрол

4

Сэтгүүл зүй

Монголын түүх эсвэл нийгмийн тухай мэдлэг

5

Гадаад хэлний орчуулга

Монгол хэл эсвэл гадаад хэл

6

Аялал жуулчлалын менежмент

 

Нийгмийн тухай мэдлэг эсвэл газар зүй,

7

 Аялал уулчлал

8

Дуулах урлаг

Монгол хэл, математик эсвэл гадаад хэл, Ур чадвар

9

Сэтгүүл зүй /магистр/

 

Онцлог давуу талууд

1. Олон жилийн судалгаанд суурилсан сургалтын шилдэг хөтөлбөр

2. Асуудлыг олон талаас нь харж, харьцуулж дүгнэх чадвар эзэмшүүлэх хөтөлбөр

3. Салбартаа тэргүүлсэн эрдэмтэн багш нар

4. Сонирхолтой, үр дүнтэй лекц хичээлүүд

5. Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр /Албан ёсны гэрээтэй гадаадын их дээд   сургуулиудад/

Дэлгэрэнгүй ...

elselt201415

 
tugsult201415

In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Элсэлтийн бүртгэл

Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ЭРХЭМ ЗОРИЛГО
ТАНИЛЦУУЛГА
ТҮҮХЭН ЗАМНАЛ
СҮЛД ДУУ

Холбоо барих

БГД, 17-р хороо, 4-р хороолол,

Амарсанаагийн гудамж, ИМДС-ийн байр
(Эрүүл мэндийн 7-р төвийн урд)

Утас: 976-70144431, 99113874, 99841691
Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэбсайт: www.greatmongol.edu.mn

Facebook